ХБС-ийн Орос судлалын профессорын багийн багш нар Инженерийн салбарын оюутнуудын дунд “Оросын эртний архитектур ба дурсгалт хөшөө” сэдэвт макетын уралдааныг зохион байгууллаа.
Уралдааны ерөнхий шүүгчээр БИАС-ийн профессор И.Гончигбат, шүүгчээр РЦНК-ийн мэргэжилтэн Бронская Т.В, ХБС-ийн дэд захирал Ц.Энхбаатар нар ажиллаж баримал, архитектур гэсэн хоёр төрлөөр байр эзлүүлэв.
Архитектурын загвараар: I байрыг Д.Баярмаа (БИАС), II байрыг А.Ганзориг, М.Анхбаяр, Д.Гантулга (ЭХИС), III байрыг Э.Нарангоо (УУИС), У.Золзаяа (ЭХИС), Б.Оюун-Эрдэнэ (БИАС), тусгай байрыг Э.Алтанпүрэв (ЭХИС), О.Дөлгөөн, Т.Баярбаатар (ЭХИС)
Барималын загвараар: I байрыг Б.Нямдорж (ХИБС), II байрыг С.Нинбо (ГГТС), III байрыг Т.Мягмардорж, (БИАС), Ш.Тэмүүжин (БИАС), тусгай байрыг Л.Рэгмааваанчиг, Э.Дэлгэрбаяр (БИАС) нар тус тус эзэлсэн бол М.Мөнхдэлгэр, С.Асхар, А.Нямсайхан нарын “Кремль”, О.Хашчулууны “Русский мост”, Ц.Батцогтын “Родина - мать” бүтээлүүд үзэгчдийн таашаалд нийцэж РЦНК-ийн шагнал хүртлээ.

Энэхүү арга хэмжээ нь оюутнуудад Орос орны түүх, соёл, үнэт дурсгалуудыг танилцуулах зорилготой.
ХБС-ийн ОСПБ
ШУТИС-ийн “Русский центр”
ХБС-ийн орос хэл сонирхогчдын “Звёздочка” клуб
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо