Олон Улсын Чацарганы холбоо (International Seabuckthorn Association)-ноос “Чацаргана- эрүүл мэнд, технологи, байгаль орчин дахь шинэ хандлага” уриан дор зохион байгуулсан VI хурал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Потсдам хотноо 2013.10.14-18 нд амжилттай болж өндөрлөлөө.
Уг хурал чацаргана судлалын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй өргөжүүлж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг сурталчлах, чацарганы эрүүл мэндийн болон эмчилгээний хэрэглээг дэлхий нийтэд төлөвшүүлэх, чацаргана боловсруулах шинэ технологийг танилцуулах, тарих, үржүүлэх шинэ мэдлэг, мэдээлэл солилцох зорилготой байлаа.
Энэхүү олон улсын ач холбогдол бүхий хуралд 32 орны 260 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургуулийн ахлах багш Г.Төрмөнх (Ph.D) аман илтгэл, Математикийн сургуулийн профессор Ч.Авдай, профессор Г.Чимэд-Очир, Дарханы Технологийн сургуулийн профессор М.Оюун нар ханын илтгэл хийж, чацарганы хүний дархлалын тогтолцоон дахь эерэг нөлөөлөл болон чацарганы боловсруулалтын технологи, механикжуулалтын талаар өөрийн орны өнөөгийн түвшин, ололт амжилт, хандлагыг танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд манай оронд чацарганатай холбоотой асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байгаагийн илрэл болж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, судлаач, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид Олон улсын Чацарганы холбооны Удирдах зөвлөлтэй албан уулзалт хийж, Чацарганы Олон Улсын VIII хурлыг 2017 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг сонгон шалгаруулалтаар авлаа.
Ийнхүү, хүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, эдийн засгийн үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж байгаа чацарганы чиглэлээр олон орны эрдэмтэн судлаачид, технологич, үйлдвэрлэгчид цаашид хамтран ажиллах санал, шийдвэртэйгээр хурлын ажиллагаа дууслаа.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа