АНУ-н “ETAP Automation Inc.” компаний бүтээгдэхүүн “ETAP Electrical Transient Automation Program” сургалтын програм хангамжийг Эрчим Хүчний Инженерийн Сургууль, Цахилгаан Системийн Автоматжуулалтын салбарт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2013 оны 05 сарын 23-нд ШУТИС дээр болов.
Ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн хэлтсийн дарга ноён David L. Wyche, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын ахлах зөвлөх Цагаанхүү, АНУ-н “ЕТАР Automation” компаны Азыг хариуцсан менежер ноён Wilson Z. He, ЕТАР Automation компаны Монгол дахь албан ёсны дистрибьютор Эрчим инженеринг компаны захирал М.Батболд, ШУТИС-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, Диспетчерийн Үндэсний төвийн Реле хамгаалалт, Автоматикийн албаны дарга Төрбат, Дулааны 4-р цахилгаан станцын ерөнхий инженер Б.Амарбаясгалан зэрэг албаны хүмүүс зочид төлөөлөгчид оролцов.
“ЕТАР-12” программ нь дэлхий нийтэд өргөн дэлгэр хэрэглэгддэг, Цахилгаан эрчим хүчний системийн төсөл боловсруулах болон үйл ажиллагааны анализийг гүйцэтгэх ерөнхий зорилтын дор нэгтгэгдсэн 40 гаруй модультай бөгөөд Цахилгаан системийн горим, статик болон динамик тогтворжилт, реле хамгаалалт, автоматикийн үйл ажиллагаа, сонгох чадварыг зохицуулах, тестлэх модуль, төхөөрөмжийн ажиллагааг турших, хянах интерфейс, системийн газардуулгын системийн модельчлол зэрэг өргөн боломжтой юм.
“ETAP-12 Electrical Transient Automation Program” нь 3 жилийн хугацаанд бүх шинэчлэлтийг татаж авах эрхтэй, 40 хэрэглэгч ажиллах боломжтой, 430750$-ийн өртөгтэй ба уул программыг зөвхөн сургалтын зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй юм.
Энэхүү сургалтын иж бүрдэл программ хангамжийг АНУ-н “ЕТАР Autamation” компаниас бидний хүсэлтийн дагуу үнэ төлбөргүйгээр олгож байгаад ЭХИС-ийн профессор багш нар, оюутан залуучууд, нийт хамт олон туйлын талархалтай байна.
“ETAP-12 сургалтын иж бүрэн программ хангамжийг Цахилгааны Системийн Автоматжуулалт болон Цахилгааны бусад мэргэжлийн салбарын бакалавр, магистр, доктор оюутнууд үзэж судлах болно.
Программ хангамжийг гардуулах ёслолын дараа ЕТАР-12 программын ашиглалтаар 1 өдрийн сургалт явагдаж, сургалтанд ЭХИС-ийн Цахилгааны салбарын багш нар, Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч байгууллагуудад ажиллаж байгаа 30 гаруй инженерүүд хамрагдав.
ЭХИС-ийн ЦСА-н профессор Ч.Нацагдорж
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа