ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчид АНУ-ын хэд хэдэн сургуульд зочилж хамтын ажиллагааны талаар гэрээ хэлэлцээр хийв.
Захирал Б.Пүрэвсүрэн, ЭШИ эрхэлсэн дэд захирлын ү/г О.Болормаа нар Албани хот Нью-Йоркийн улсын их сургуулийн Нийгмийн халамжзүйн сургуульд зочилж нийт Нью-Йорк мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийгмийн ажлын сургалт, дадлага, оюутны үйлчилгээ, лицензийн асуудал хариуцсан их сургуулийн болон төрийн захиргаа, төрийн бус байгуулллагын нийт 16 ажил хэргийн уулзалт хийж, туршлага судалсан бөгөөд тэдгээрийн үр дүнд тус сургуулийн декан проф. Katharine Briar-Lawsonтай хамтран ажиллах гэрээн гарын үсэг зурав.
Уг хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн ажлын хамтарсан зуны сургалт зохион байгуулах, сургалтын материал, төлөвлөгөө солилцох, багш судлаач харилцан зочлох, магистр доктор оюутан солилцох зэрэг асуудлыг онцлон хэлэлцэв.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд өнгөрсөн жил НТС-н багш нарт зуны сургалт явуулсан тус сургуулийн профессор, геронтологийн төвийн захирал Ronald Toseland болон НТС-ийн шилдэг төгсөгчдийн нэг, Нью-Йоркийн улсын их сургуулийн нийгмийн ажлыг сургуулийг өнөө жил магистрийн зэрэгтэйгээр төгсөж байгаа Г.Золжаргалан нар оролцсон болно. Дээрх нэр дурьдсан хүмүүс уг гэрээг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг онцлон тэмдэглэе.
Гэрээний дагуу 2013 онд нийгмийн ажлын зуны сургалтыг тус сургуулиас дараачийн профессор багшийг урьж явуулахаар тохирсны дагуу зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Мөн сургуульд зочлох үедээ тус их сургуулийн Ерөнхийлөгчийн бүрэлдэхүүн сургуулийн болон муж, хотын захиргааны удирдлага, хөрөнгө оруулагч, түнш байгууллага, төгсөгчдийн холбооны гишүүдтэйгээ хийдэг өглөөний зоог, хүлээн авалтанд урилгаар оролцох боломж тохиосон бөгөөд уг хүлээн авалтын хүндэтгэлийн үгэнд МУ-аас ШУТИС-ийн төлөөлөгчид оролцож байгааг онцлон тэмдэглэж байв.
Мөн Түүх, соёл судлалын багийн тэргүүлэх профессор Ю.Болдбаатарын хамт Индиана их сургуулийн Блүүмингтон хот дах Монгол судлалын судалгааны төв болох Төв Евроазийн тэнхимд зочлон тус тэнхмийн эрхлэгч, монгол судлаач проф. Christopher P.Atwood, нэрт монголч эрдэмтэн George Кара буюу Монголчуудын
нэрлэж заншиснаар Хар Дорж багш нартай уулзаж, судалгааны шинжилгээний материал солилцох, тэдгээр эрдэмтэдийн зарим хичээлийг сургалтанд ашиглах талаар тохиролцож, түүх, соёлын өвийн талаар баримтат кино хийх төслийн урьдчилсан тохиролцоо хэлэлцүүлгийг хийв.
Айлчлалын төгсгөлд АНУ дах Монгол соёлын төвөөс зохион байгуулдаг Монгол соёлын олон улсын 7-р хуралд оролцож доктор, дэд проф. Б.Пүрэвсүрэн, доктор, дэд проф. Ю.Болдбаатар нар тус тус илтгэл хэлэлцүүлэв. Вашингтон хотноо жил бүр зохион байгуулагдаж байгаа тус хурлыг АНУ дах Монголын элчин сайдын яам дэмжин ажиллаж байгаа бөгөөд өнөө жилийн хурал тус яамны байранд зохион байгуулагдсан бөгөөд элчин сайд Б.Алтангэрэл үг хэлж, МУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж танилцуулснаар үйл ажиллагаа эхлэв.
НТС
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ