link
Япон улсын Кюүшү их сургуулийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэйчи Үчида болон Захиргаа удирдлагын газрын захирал Акира Харата тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчилж, хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ШУТИС нь Кюүшү их сургуультай Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд (1000 инженер төсөл) ШУТИС-ийн БАС болон МИТС-ийн хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөр, ахисан түвшний сургалтыг тус тус амжилттай хэрэгжүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Кюүшү их сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад оюутан солилцооны газрын захирал Тацүяа Коно, Кюүшү их сургуулийн эндаумент сан эрхэлсэн газрын захирал Норико Фүрүяа болон Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан институтийн профессор багш нар оролцлоо.
Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү, Кюүшү их сургуулийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэйчи Үчида нар 1000 инженер төслийн хүрээнд хэрэгжүүлж байсан Барилга, хүрээлэн буй орчны инженерчлэлийн бакалаврын 2+2 хөтөлбөрийн үндэс суурь, туршлага дээр тулгуурлаж магистрын хамтарсан 1+1 хөтөлбөрөөр өргөжүүлэн хэрэгжүүлэх саналыг солилцов.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2