2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар оролцов. Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж нар хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын сургалт судалгааны төв байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн нэрийг өөрчлөх санал гаргав.
Хоёр: 1. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн саналыг тусгаад Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.
2. “Профессор, багшийн ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д 6.36 дугаартай заалт нэмэхийг дэмжив.
3. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн журам”-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллийг оруулах тухай тусгахыг дэмжив.
4. “ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.5 дах заалтыг өөрчлөн найруулахыг дэмжив.
Дөрөв: “ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам”-ын төсөлд гишүүдийн саналыг тусгаад Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.
Бусад асуудал:
Захиргааны удирдлагын газар
2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...