2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

Хуралд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн Б.Нарантуяа захирлыг төлөөлж Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адъяажав, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Б.Тунгалагтамир захирлыг төлөөлж Сургалт чанарын албаны дарга Ц.Балжинням, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар томилолттой. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.  

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1.  ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн Албан хэрэг хөтлөлтийн журмын шинэчлэл)

•    Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат

  1. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн Архивын үйл ажиллагааны журмын шинэчлэл)

•    Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат

  1. ШУТИС-ийн Музейн зөвшөөрөл авах тухай.

•    Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг.  ШУТИС-ийн Албан хэрэг хөтлөлтийн журмыг Ректорын тушаалаар батлахаар тогтов.

Хоёр. ШУТИС-ийн Архивын үйл ажиллагааны журмыг Архивын ерөнхий газраас тодруулга авсны дараа Ректорын тушаалаар батлахаар тогтов.

Гурав. Ажлын хэсгийн тушаал гаргаж,  ШУТИС-ийн Музейн зөвшөөрөл авахыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

 

Захиргааны удирдлагын газар