link

2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-03-26 09:37 Отгонбаяр

2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар оролцов. Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж нар хуралд оролцсонгүй.                         

  ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын сургалт судалгааны төв байгуулах тухай.
  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  • Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот
  1. Хөдөлмөрийн дотоод журмын нэмэлт өөрчлөлт.
  • Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
  1. ШУТИС-ийн Ректор/Ректорын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан.
  • Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа
  1. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам)
  • Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг:    Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын сургалт судалгааны төв байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн нэрийг өөрчлөх санал гаргав.

Хоёр:  1. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн саналыг тусгаад Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.

2. “Профессор, багшийн ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д 6.36 дугаартай заалт нэмэхийг дэмжив.

3. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн журам”-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус байнгын зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллийг оруулах тухай тусгахыг дэмжив.

4. “ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.5 дах заалтыг өөрчлөн найруулахыг дэмжив.

Дөрөв:  “ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам”-ын төсөлд гишүүдийн саналыг тусгаад Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Бусад асуудал:

  • ШУТИС-ийн ажилтнуудын ажлын байрны зураг авалтыг Захиргааны удирдлагын газар, Хяналт шинжилгээ, дотоод аудитын алба, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хийлгэхээр болов.
  • Ажлын байрны зураг авалт хийх зөвлөх үйлчилгээний зардлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректорт даалгав.
  • Ажлын байрны зураг авалтын дараа ШУТИС-ийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлыг Захиргааны удирдлагын газар хариуцан хийхээр болов.

Захиргааны удирдлагын газар

LAST
MORE ...

Affiliated schools