Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна

Газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтын бүртгэл эхэллээ. 

Энэхүү сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн А/279 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт орсны дагуу ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим зохион байгуулна.

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 10-аас 12 дугаар сарын  01-ний өдрийг дуустал

Сургалт явуулах хугацаа: Зэрэг сунгах сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс ажлын 5 хоног, нийт 40 цаг, зэрэг олгох сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажлын 10 хоног, нийт 80 цаг танхим, цахимаар хослон явуулна. 

Бүртгэлийг

https://docs.google.com/forms/d/1PfxBxJ1bqPsCRtpPxXIMf75G_hC79TKt0r4yGc6szNg/edit?fbclid=IwAR19SCR0t2nzH2fDeRCnbPPx_OaL9_BovWcVnZvARMGdOiDbzCYCG-utKrg&pli=1

линкээр авч байна.

Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтад хамрагдах, сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих заавар, зэрэг олгох журмыг  google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive) линкэнд оруулсан тул уншиж танилцаж, бүртгэлийн материалыг mustpetroleum@gmail.com  е-майл хаяг руу явуулна уу.  

Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэргийн сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих зааврыг  линкэнд оруулсан тул уншиж танилцана уу.

Мэргэжлийн зэрэг горилогч нь дараах баримт бичгүүдийг бүрдүүлж доорх google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive ) линкэнд оруулах, mustpetroleum@gmail.com е-майл хаягаар явуулна уу. 

 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:

1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл

2. Итгэмжлэгдсэн 2 хүний тодорхойлолт

3. Ажил байдлын тодорхойлолт (сургалтад суухыг зөвшөөрсөн тухай)

4. Дипломын хуулбар (баталгаажуулсан)

5. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар

6. Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон)

7. Анкет (3 x 4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг)

8. Төлбөрийн баримт (шаардлага хангасан горилогчид е-майлаар төлбөрийн нэхэмжлэх явуулна).

Бүртгэл дууссаны дараа горилогчийн ирүүлсэн материалтай танилцан шаардлага хангасан горилогчтой холбоо барьж холбогдох материалыг хүлээн авна.

Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт явуулах хугацааг /огноог/ бүртгэл дууссаны дараа дахин мэдэгдэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН

ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Холбоо барих утас: 94095850, 99117420