ШУТИС-ийн оюутны III байр их засварын ажлын явцаас шалтгаалан оюутнуудаа 2025 оны 11 дүгээр сарын 20-оос байранд хүлээн авахаар хүлээгдэж байгаа тул тус байранд харьяалагдах БАС, МС, ЭХИС, НХС, ГХС-ийн оюутнуудаас байранд орох нэн шаардлагатай оюутнуудыг “Оюутны өргөө-3” оюутны байранд амьдрах хүсэлтийг хүлээн авна.
“Оюутны өргөө-3” байр нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны Дэлгэр хотхоны урд /200м/ гурван давхар саарал байр.
Давхар тус бүрдээ 12 өрөөтэй, 1 өрөөнд давхар 3 ортой, галт огоо, душ, оо-н өрөөтэй. Нэг өрөөнд 6 оюутан амьдрахаар зохион байгуулагдсан.
Сарын төлбөр 170,000 (10 сарын төлбөр 1 700 000), бүртгэлийн хураамж 20.000 төгрөгийг байгууллагын дансанд төлнө.
Оюутан байранд орохдоо биеэрээ ирж байрны байршил болон өрөөг үзэж орох эсэхээ шийдсэний дараа иргэний үнэмлэхийн лавлагаа, сургуулийн тодорхойлолт /И-Монголиагаас авах/, 1 хувь цээж зураг авч ирж байрны төлбөрөө хийж баталгаажуулсны дараа гэрээг бүтэн жилээр байгуулж өрөөндөө орно. Төлбөрөө 6 сараас дээш хугацаагаар хийж болно.
ШУТИС-ийн бусад сургуулийн сонирхсон оюутнууд зарын дагуу бүртгүүлж болно.
Холбоо барих утас:“Оюутны өргөө-3” байрны зохион байгуулагч 88096601
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
Багшлах эрхийн сургалтын бүртгэл явагдаж байна
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ERASMUS+ KA171 INTERNATIONAL CREDIT MOBILITY
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв