Засгийн газар хоорондын тэтгэлэг олгох харилцааг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.
Гадаад улсаас Монгол улсын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн мэргэжил болон сургалтын төлбөрийн хэмжээг тухайн улсын Засгийн газар, эсхүл байгууллага хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохицуулна.
Гадаад улсаас Монгол улсад суралцах суралцагчийн талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлыг тухайн сургалтын байгууллагын нэхэмжилсэн дүнгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшингээр тооцож олгоно. Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд гадаад улсаас Монгол улсад суралцагчийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй байна.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцах гадаадын иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.
Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
Бүрдүүлэх баримт бичиг
I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:
II. Хичээл сонголт-2 хийсний дараа:
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ОХУ-ын Москвагийн Барилгын Үндэсний Их Сургуулиас "Үндэсний нэгдлийн өдөр"-т зориулан зохион байгуулж буй Олон улсын их, дээд сургуулиудын "Unity" онлайн шатрын IV тэмцээнд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудыг оролцохыг урьж байна.
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.