2024 оны 11-р сарын 27 өдрийн 10-12 цагийн хооронд I байрны урлаг зааланд болох ДХИС-ийн дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрүүд танилцуулах өдөрлөгт оюутан залуусаа та бүхнийг оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийн зорилго: Нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засаг, техник, технологийн хөгжил, захиалагч байгууллагын хүний нөөцийн өсөлттэй холбоотой Дотоод хэргийн их сургууль Монгол Улсын төрийн их, дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнуудад хууль сахиулах, дотоод хэргийн салбарын мэргэжлийн онцлогтой нь танилцуулах зорилготойгоор тус уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж байна. Дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрүүд нь оюутан залууст 2 жилийн хугацаанд
· Цагдаа судлал (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Замын хөдөлгөөний аюулгүй байдал мэргэшүүлэх хөтөлбөрүүд)
· Мөрдөх алба (Албаны сэтгэл судлал, Эдийн засгийн мөрдөгч, Экологийн аюулгүй байдал мэргэшүүлэх хөтөлбөрүүд)
· Хил судлал
· Шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн бакалаврын хөтөлбөрүүд хамрагдах боломжийг бүрдүүлж байна.
Энэ хөтөлбөрүүдэд хамрагдсанаар төрийн тусгай албанд орж ажиллах боломж бүрдэж, нийгмийн төрөл бүрийн баталгаагаар хангагддаг онцлогтой. Тухайлбал: Сурсан жил нь ажилласан жилд тооцогдох, тусгай хувцас хэрэглэлээр хангагдах, нийгмийн даатгалыг төрөөс хариуцах, сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг, хугацаат цэргийн албыг дүйцүүлэн хаах зэрэг давуу талуудтай.


БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв