ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд ГХС-ийн Англи хэлний тэнхим, Хүний нөөцийн алба хамтран "ENGLISH TRAINING FOR MUST FACULTY" сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй багш, ажилтнууд бүрэлдэхүүн сургуулийн багшийн хөгжлийн багийн ахлагч нарт бүртгүүлнэ үү. Сургалтад хамрагдсанаар англи хэлний олон улсын стандарт шалгалтад бэлтгэх буюу шалгалт өгөх арга тактик (ярих, бичих, унших, сонсох чадвар хөгжүүлэх)-д суралцана. Сургалтыг АНУ-ын мэргэжилтэн багш Патриша Торнтон удирдан явуулна.
Жич: Сургалт үнэ төлбөргүй бөгөөд сургууль тус бүрээс 4 хүн сургалтад хамрагдана.
Сургалт 2024 оны 09 сарын 20 -оос 12 сарын 09 хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагт 16.20-17:50 цагт ШУТТНС-гийн Е-404 тоотод (120 минут) явагдана. Сургалтад амжилттай хамрагдсан багш, ажилтан нарт сертификат олгоно.
Хүний нөөцийн алба
ГХС-ийн Англи хэлний тэнхим
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ОХУ-ын Москвагийн Барилгын Үндэсний Их Сургуулиас "Үндэсний нэгдлийн өдөр"-т зориулан зохион байгуулж буй Олон улсын их, дээд сургуулиудын "Unity" онлайн шатрын IV тэмцээнд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудыг оролцохыг урьж байна.
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв