ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төв буюу VIII байранд багш, оюутны гарааны компани бойжуулах зориулалттай “MUST SANKOU HUB CENTER” хамтын оффис байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь ШУТИС-ийн хөгжлийг дэмжигч, хандивлагч байгууллагуудын Fundrising анхдугаар арга хэмжээ юм.
Хамтын оффис нь тус байрны 605 тоот өрөөнд байгуулагдсан ба нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал Т.Намнан, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки, 3-р нарийн бичиг хатагтай Акимото Юки, Санко группын ерөнхийлөгч Шимизү Норимаса, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Жүнко Хисада, Санко маркетинг монголиа ХХК-ийн захирал Г.Нямдэлгэр, И эс Би Солар энержи компанийн захирал С.Хүрэлбаатар, ШУТИС-ийн газар, албадын дарга нар болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Санко групп компаниас хамтын оффисыг ивээн тэтгэн иж бүрнээр тохижуулсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургуультай тус групп компани нь 2005 оноос хойш тогтвортой хамтран ажиллаж байгаа юм. ШУТИС-ийн захирал Т.Намнан нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: “MUST SANKOU HUB CENTER” хамтын оффис нь их сургууль болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийн жишээ болохыг онцлон тэмдэглээд багш, оюутны гарааны бизнесийг хөгжүүлэх зориулалттай сүүлийн үеийн ухаалаг технологи бүхий хамтын оффисыг байгуулахад хамтран ажилласан тус компанид талархаж байгаагаа илэрхийлэв.
. Талууд энэ үеэр хамтын оффисыг үр ашигтай хамтран ашиглах талаар хамтын ажиллагааны гэрээний дагалдах протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Мөн уг арга хэмжээний үеэр “Санко группын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох гэрээ”-нд ШУТИС-ийн захирал Т.Намнан, Санко группын ерөнхийлөгч Шимизү Норимаса нар гарын үсэг зурж энэ удаагийн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад тэтгэлгийг гардууллаа.
“MUST SANKOU HUB CENTER” хамтын оффис нь гарааны компанийн чиглэлээр төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байгаа ШУТИС-ийн төгсөгчид болон багш, оюутнуудад нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм.
2022-10-18
ШУТИС-ийн Технологи дамжуулах төв
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа