Монгол улсын ШУТИС болон БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн бакалаврын сургалтын 2+2 хамтарсан хөтөлбөрүүдээр амжилттай суралцаж төгссөн магистрын түвшний 1, бакалаврын түвшний 36 төгсөгчдөд БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн диплом гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор профессор Т.Намнан, захиргаа хүний нөөцийн газрын дарга доктор дэд профессор Ж.Арслан, сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга доктор дэд профессор Д.Гэрэлт-Од, ЭХС-ийн захирал доктор профессор Б.Бат-Эрдэнэ болон эрдэмтэн багш нар, төгсөгчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
ШУТИС нь 2005 онд БНХАУ-ын Хойд Хятадын цахилгаан эрчим хүчний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улмаар 2008 онд 2+2 бакалаврын хөтөлбөрийн анхны 3 оюутнаа илгээснээс хойш 14 дэх жилдээ буюу энэ онд хамтарсан хөтөлбөрийн 3 мэргэшлээр 8 дахь удаагийн төгсөлтөө амжилттай хийлээ. Энэ хугацаанд ШУТИС-ийн ХХЦЭХИС-тай хамтарсан 2+2 хөтөлбөрүүдээр нийт 132 бакалавр зэрэгтэй оюутнууд хос дипломтой төгсөж, Монгол орны эрчим хүч, уул уурхай болон бусад дэд бүтцийн салбаруудад амжилттай ажиллаж байна. Манай хос дипломтой төгсөгчдийн ажил эрхлэлт 97 хувьтай байгаа нь эдгээр хөтөлбөрөөр төгсөгчдийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг нотолж байгаа бөгөөд төсгөгчдийн дундаас Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, дулааны болон шинээр ажиллаж байгаа нар, ус, салхин цахилгаан станцууд, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд амжилттай ажиллаж байна.
Өнөөдөр БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн дипломоо гардан авсан оюутнууд 3 сарын дараа ШУТИС-ийн бакалаврын дипломыг авч, ажил амьдралынхаа шинэ гараагаа хос дипломтойгоор эхлүүлж, эрчим хүчний чиглэлээр хоёр улсын шилдэг хоёр их сургуулийг дүүргэсэн Монгол инженерүүдийн эгнээнд элсэн орох болно.
Төгсөгчдөдөө баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө