Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа Шим Тэжээл Судлалын төвөөс сургуулийн нийт оюутан, залуус, багш, ажилчдад зориулсан “NUTRITION WEEK” арга хэмжээг зохион байгууллаа. Үйл ажиллагаа 2022 оны 09 сарын 12-15-ны өдрүүдэд 12:00-15:00 цагийн хооронд явагдсан ба ШУТИС-д суралцдаг нийт 104 оюутан, 18 багш, ажилтан хамрагдсан байна.
Өдөрлөгийн үеэр оролцогчдын хооллох зуршлын үнэлгээ хийж, биеийн бүтэц найрлагыг “INBODY-230” төхөөрөмжөөр тодорхойлж, хувь хүн тус бүрд тохирсон хоол шим тэжээлийн зөвлөгөөг өгч, эрүүл мэндийн боловсрол олгох 8 төрлийн гарын авлага бусад материал тараасан байна.
Оюутнуудын дийлэнх нь 1, 2-р ангийнхан байсан ба биеийн бүтэц найрлагын тайлбарыг маш их сонирхож, үйл ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлтийг өгч байлаа. Цаашид сургуулийн оюутан, залууст зориулсан хоол-шим тэжээлийн мэдлэг мэдээлэл олгох арга хэмжээг жил бүр илүү өргөн зохион байгуулахаар үйл ажиллагаандаа тусгалаа.
Биеийн бүтэц найрлага тодорхойлох INBODY-230 багажийн шинжилгээ

Уг багажаар хүний биеийн үндсэн найрлага болох араг яс, булчин, ус, эрдэс бодис, өөхөн хэсэг зэрэг үзүүлэлтийг тухайн хүний нас, биеийн өндөр, жин зэргээс хамааруулан байвал зохих стандарт хэмжээтэй харьцуулан жишиж тодорхойлдог.
Хооллох зуршил тодорхойлох судалгаа

Хувь хүний хүнсний нэр төрөл хэрэглээний давтамж, хооллох зуршлыг үнэлснээр хоолтой холбоотой гарч болзошгүй өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Багажийн шинжилгээ болон хооллох зуршилд үндэслэн хоол зүйчид хувь хүн тус бүрд тухайн хүнд тохирсон зохистой хооллох, шим тэжээлийн зөвлөгөө өгч, холбогдох зөвлөмж гарын авлага, гарын бэлэг зэргийг тараалаа. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан ШУТИС-ийн нийт оюутнууд, багш ажилчдадаа баярлалаа.

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа