Монгол улсын ШУТИС, БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн хамтран ажиллах гэрээний хүрээнд Статистик 2+2 хөтөлбөрийн анхны төгсөлт боллоо

Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Баруун Хойд Политехникийн Их Сургуультай бакалаврын шатны Статистик 2+2 хөтөлбөрөөр анх тус сургуулиудын ректорууд 2018 онд сургалт явуулах гэрээнд гарын үсэг зурснаар 2 сургуулийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. 

 

2018 онд анхны оюутнууд элссэн бөгөөд эдгээр оюутнууд 2 жил Монголд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуульд, 2 жил БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуульд тус тус суралцаж, 2022 оны хаврын улиралд төгслөө.

 

Ковид-19 цар тахлын үед хөл хорио тавигдсан байхад ШУТИС-ийн захиргаа, ХШУС-ийн захиргаа хамтарсан хөтөлбөрийн оюутнуудад онлайн хичээлээ хийх анги танхим, тоног төхөөрөмжөөр хангаж, нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилласны үр дүнд Статистик 2+2 хөтөлбөрийн анхны элсэгчид хугацаа алдалгүй амжилттай төгсөж чадлаа. Баруун Хойд Политехникийн Их Сургууль нь мөн цар тахлын үед Монголын оюутнуудыг зайнаас хичээлээ үзэхэд боломжийг бүрдүүлэн дэмжиж ажилласан. Цар тахлын дараа БНХАУ хилээ нээж гадаад оюутнуудаа хүлээн авч эхэлсэн бөгөөд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх төлөвтэй байна.

Математикийн тэнхим

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

 

在蒙古科技大学与中国西北工业大学的合作协议下,首届毕业统计学2+2项目

两所大学的合作始于2018年,两所大学的校长签署了蒙古科技大学与中国西北工业大学开展本科统计学2+2项目的协议。

 

2018年首批录取学生,分别在蒙古科技大学应用科学学院学习2年,在西北工业大学学习2年,毕业了2022年春季学期。在Covid-19疫情期间实施的宵禁期间,由于蒙古科技大学行政部门和应用科学大学行政部门的工作,联合项目的学生提供了教室和设备进行在线课程,并且由于他们的工作,统计 2+2 计划的第一批参赛者顺利毕业,没有延误。西北理工大学也支持蒙古学生在疫情期间远程学习。疫情发生后,中国对外开放接收外国留学生,未来合作有望进一步扩大。

 

数学系

应用科学学院

蒙古科技大学