ШУТИС нь Уул уурхайн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд МУИС-ийн ХЗСургуулийн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжиж, цаашид уг хөтөлбөрийг хөгжүүлж, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялалын жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Сургуулийн захирал Б.Очирхуяг, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Т.Намнан, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн захирал Б.Батцэнгэл нар үзэглэлээ.

“Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөр нь эрдэс баялаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, ногоон технологийн талаарх эрх зүйн орчныг үндэсний болон бүс нутгийн түвшинд судалж, Ази дахь байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн инновацын төв бий болгон хөгжүүлэх зорилготой юм. Мөн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн” бие даасан, магистрийн хөтөлбөрийг 2024 оноос эхлүүлэх юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн эрх зүйн зохицуулалт, туршлага” сургалтыг олон улсын түвшинд 2022 оны 11 сард, мөн “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүй” сургалтыг дотоодын түвшинд 2023 оны 4 сард тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү санаачилга нь хамтран ажиллагч түнш байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Удирдах хороо, Академик хороотой байхаас гадна баялгийн засаглал, геологи, уул уурхай, байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн салбар, чиглэлийн залуу судлаач, мэргэжилтнүүдийг дэмжиж, хамтран ажиллана.
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.