ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2022-оны 5-р сарын 18-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Проф. Д.Цолмонбаатар, ШУТИС-ын захирлын зөвлөх Б.Очирбат, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат нар ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн нэгдүгээр проректор Др. Кортов Сергей Всеволодович, нэгдүгээр проректорын орлогч Др. А. В. Пономарев, Олон улсын боловсролын хөтөлбөрийн хэлтсийн захирал Др. Я.С. Высоцкая, Өнгөт металлургийн тэнхимийн эрхлэгч Др. С. В. Мамяченков, Медиа төвийн захирал Д. А. Бенеманский нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр захирал Т.Намнан, Проф. Д.Цолмонбаатар нар ШУТИС-ийн өнөөгийн байдал, бүтэц бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны талаар төлөлөгчдөд танилцуулж, тус их сургуультай багш оюутан солилцоо, эрчим хүч, барилга болон механикийн хамтарсан ЭШ, судалгааны ажил хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутнууд харилцан дадлага хийх, сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, 2022-2023 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

  

  

Эрчим хүч, металл боловсруулах, усан хангамжийн чиглэлээр хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын тохиролцсон сэдвүүдээр хамтарсан онлайн хурал, семинар зохион байгуулах, хоёр талаас зөвшөөрөгдсөн сэдвүүдээр докторантуудын судалгааны ажлыг удирдах, багш, оюутан солилцоог хөгжүүлэх чиглэлүүдээр харилцан тохиролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хоёр талын удирдлагууд гарын үсэг зурав. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх шинэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэхээр боллоо.