ISO21001:2018 & Инноваци: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн МехТС-ийн оруулах хувь нэмэр

МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг нэгдсэн арга хэмжээ, сургалт, семинарыг 2022.05.14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт, семинар нь жил бүр тодорхой чиглэлийн дагуу зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн арга хэмжээ ШУТИС-д ББМТ-ны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “ISO 21001:2018 & инновацисэдвийн доорШинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн МехТС-ийн оруулах хувь нэмэрдэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээнд манай сургуулийн нийт профессор багш, ажиллагчдаас гадна ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд, Нээлттэй боловсролын төв, Багшийн хөгжлийн төв, ШУТИСКоосен технологийн коллеж, ИТДБ төслийн нэгж, мөн төрийн захиргааны байгууллага, үйлдвэр, албан байгууллагуудын төлөөлөлийн хамт нийт 150 орчим хүн оролцов.

   

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захиргаа болон төрийн захиргааны байгууллага, үйлдвэр, албан байгууллагуудыг төлөөлөн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од, НБТ-ийн бүрэлдэхүүн сургуулийн БХБ-ийн ахлагч, төлөөлөгч ХШУС Г.Батцэцэг,  БухС Г.Наран-Оюун, ГУУС С.Эрдэнэцэцэг, ГХС Ц.Мөнхдэлгэр, ҮТС Э.Баярмаа, ЭХС Э.Мөнхтуяа, МХТС А.Мөнхбаяр, БАС Ч.Наранцацрал нар, ШУТИС-ийн ЧХШҮА-ны дарга Э.Халиун, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, УУХҮ-ийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Ё.Жаргалсайхан, Барилгын хөгжлийн төвийн Норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны гүйцэтгэх захирал Э.Батбаяр, Оюуны өмчийн газрын патентын ахлах шинжээч Б.Одгэрэл нар илтгэл, хэлэлцүүлэгт оролцлоо.


   

   

   

Энэ удаагийн арга хэмжээнд “Нээлттэй инновацийн тогтолцоо ба гарааны компанийг дэмжих бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлүүд хэлэлцэгдэж, “Патентын эрхийн хамгаалал”, “Их сургуулийн багшийн манлайлал”, “Суралцахуйн сэтгэл зүйн үндэс” сургалтууд явагдан, “Шинэ сэргэлтийн бодлого Их дээд сургуульд хэрэгжих нь” хэлэлцүүлэг, World Cafe, Market place, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд бидний санал” сэдэвт практик-семинараар үргэлжлэн зохион байгуулагдлаа.

МехТС-ийн “ISO 21001:2018 & инновацинэгдсэн арга хэмжээ, сургалт, семинарт идэвхтэй оролцсон нийт багш, ажиллагч нар болон хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв, Багшийн хөгжлийн төвийн хамт олон, зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцсон профессор багш, ажиллагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ