“Урлахуйн ертөнц 2022” хувцас загварын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

“Урлахуйн ертөнц 2022” хувцас загварын уралдаан нь “ECO DESIGN (Эко дизайн)” сэдвийн хүрээнд, Европын Холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр 2022 оны 5 дугаар сарын 11-нд ШУТИС-ийн VIII байрны 12 давхарт амжилттай зохион байгуулагдлаа. “Говь” ХХК, “Амно фэйшн” ХХК, “Танан зүү” ХХК, “Эрдэнэт кашмер” ХХК, “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо”, “Талим” брэнд, “Маяара” брэнд, “Хайрын хурим” брэнд, Хилийн цэргийн 288 дугаар анги зэрэг үндэсний үйлдвэрлэгчид ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Уралдааны хүрээнд ШУТИС-ийн ҮТС болон “Дүрслэх урлагийн академи” дээд сургуулийн оюутнуудын нийт 30 коллекцийн 200-аад бүтээлийг ШУТИС-ийн оюутан загвар өмсөгчид өмсөж танилцууллаа.

Мөн ҮТС-ийн “Inspiration”, “Whizz”, “Flair”, “Finde”, “Зохистой хооллолт”, “Printing technology”, “Eco wool”, “Smart textile”, “Зохион бүтээгч залуус” зэрэг оюутнуудын мэргэжлийн клубууд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцууллаа.

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн урилгаар Вьетнамын дизайнер Thao Vu,  Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ-ын захирал Д.Өлзийбилэг нар тогтвортой дизайны талаар лекц уншиж танилцуулав.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Д.Ариунхүү (Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх, дизайнер), Л.Ишдорж (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш, дизайнер), Б.Номунгэрэл (Моналун кутюрын захирал, дизайнер) нар ажиллаа.

Уралдаанаас шалгаран, шагнал авсан шилдэгүүд

  • Гранпри

ҮТС-ийн Хувцасны дизайны 2 дугаар курсын “Ego” хамтлагийн “Survivors” коллекци (Удирдсан багш: Б.Гэрэлмаа, Оюутнууд: А.Энхжин, Б.Бөртэцэцэн, Г.Нинжин, Б.Намуунгоо, О.Дэлгэрмаа, З.Мөнхсайхан, Л.Сүхбат, З.Цэвэлмаа, Х.Халиунаа)

  • Ирээдүйн үндэсний брэнд загвар

ҮТС-ийн Хувцасны дизайн мэргэжлийн магистрант оюутан Ц.Наранжаргалын “Хагаан” коллекци (Удирдсан багш: П.Болормаа, Д.Буяндэлгэр)

  • Уран сэтгэмжийн шилдэг загвар

ҮТС-ийн Хувцасны дизайны 2 дугаар курсын “Renine” хамтлагийн “Spirit of Queens” коллекци

(Удирдсан багш: Б.Гэрэлмаа, Оюутнууд: Б.Номин-Эрдэнэ, Э.Намуун, О.Маралаа, Э.Оюунгэрэл, О.Саруул, Г.Гантуяа, С.Батхолбоо, М.Мөнхтулга, Б.Золжаргал)

  • Материалын дизайн шинэлэг шийдэлтэй загвар

ҮТС-ийн Хувцасны дизайны 1 дүгээр курсын “RWB” хамтлагийн “Nightmare” коллекци

(Удирдсан багш: Б.Гэрэлмаа, Оюутнууд: Л.Маралмаа, З.Номин, Ц.Энхжин, С.Дариймаа, А.Ариунболор, Д.Одонгэрэл, Х.Халиунаа, Б.Оюун-Эрдэнэ)

  • Шилдэг цогц загвар

ҮТС-ийн Хувцасны дизайны 3 дугаар курсын “Mars” хамтлагийн “Astro potential” коллекци

(Удирдсан багш: П.Болормаа, Р.Юмжирмаа Оюутнууд: Л.Ганзул, Б.Маргад-Эрдэнэ, У.Энхтулга, М.Энэрэл, Д.Мөнхсайхан, Г.Сайханжаргал, А.Ундармаа)

  • Шилдэг зураг авалттай загвар

ҮТС-ийн Хувцасны дизайны 2 дугаар курсын “Passengers” хамтлагийн “Эх дэлхий дээр ирсэн түр зуурын зочид” коллекци

(Удирдсан багш: Б.Гэрэлмаа, Оюутнууд: Б.Халиун, Н.Мөнгөнсаран, М.Цовоо, Б.Энхмаа, Э.Хулан, Э.Дүүрэнбаяр, Б.Рагчаасүрэн, С.Пүрэвжаргал)

  • ШУТИС-ийн шилдэг эмэгтэй загвар өмсөгч

ШУТИС-ийн ҮТС-ийн Компьютер график дизайны 1 дүгээр курсын оюутан Э.Амарсүрэн

  • ШУТИС-ийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн гадаад хэлний орчуулагчийн ангийн оюутан М.Самбууням нар шалгарлаа.

Энэхүү наадамдаа идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2023” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж  - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

 

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

2022-05-13

https://www.facebook.com/GobiCashmere

https://www.facebook.com/amnocollection/

https://www.facebook.com/tananzuu

https://www.facebook.com/hairiinhurim

https://www.facebook.com/erdenetcashmere

https://www.facebook.com/oyodol.mn

https://www.facebook.com/talimbrand

https://www.facebook.com/mayaramongolia

https://www.facebook.com/munkhzul.navaan