ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбараас санаачлан “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус форумын зорилго нь нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Форумын үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа салбарын бүх ажилтан, албан хаагчид, удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн 80 гаруй байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцож, үндсэн болон дөрвөн салбар хуралдааны илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг гэсэн зохион байгуулалттайгаар явагдлаа.
“Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумыг ШУТИС-ийн захирал, (доктор (Ph.D), профессор Т.Намнан үг хэлж, хурлын ач холбогдлыг үнэлж, цаашдаа хамтран ажиллах саналуудыг ажил хэрэг болгоход удирдлагын зүгээс дэмжиж ажиллана гэж мэдэгдлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг төлөөлж Дэд сайд С.Зулпхар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, салбарын бүх шатны албан хаагчид, судлаачдтай төрийн бодлого, холбогдох хөтөлбөр, үйл ажиллгааны талаар асуултал хариулж, санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсон.
Үндэсний форумын үеэр ШУТИС-н БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр (доктор, дэд профессор), “Нийгмийн инноваци ба нийгэм 5.0 бодлого”, МУИС-ийн ШУС-ийн профессор О.Мөнхбат (доктор, профессор), “Нийгмийн шинжлэх ухаанд энтерпрайз сэтгэлгээг хөгжүүлэх нь”, Э.Чулуунцэцэг. МУБИС-ийн НХУС-ийн багш, хууль зүйн магистр “Нийгмийн ба боловсролын инноваци” зэрэг сонирхолтой үндсэн илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.
Мөн “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумын үдээс хойш болсон дөрвөн салбар хуралдаан бүрээс хамтын ажиллагааны саналууд гарч, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг боловсруулж, харьяалагдах шийдвэр гаргах байгууллагад уламжилахаар хэлэлцүүлэгээ дүгнэсэн ач холбогдолтой арга хэмжээ байсан.

ХНХЯ-ны Дэд сайд С.Зулпхар, ШУТИС-ийн БУХС-ийн захирал А.Энхбат

ШУТИС-ийн ректор Т.Намнан нээлтийн үг хэлэв.

Нэгдсэн хуралдааны оролцогчид

Нэгдсэн хуралдааны үндсэн илтгэгч нар
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа