Механик, тээврийн сургуулийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон суралцагч оюутнуудыг дадлага хийх, зуны амралтаараа ажиллах сонирхолтой ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор жил бүр ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн өдөрлөгт ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, Таван толгой төмөр зам ХХК, Зорчигч нэгтгэл ОНӨААТҮГ, Оюу толгой ХХК, АПУ ХХК, Таван богд ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 38 байгууллага оролцлоо.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдлаа. Сургуулийн үйл ажиллагаа дэмжиж, материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Таван толгой төмөр зам”, “Шинжидай метал”, “Аэро Монголиа”, “Барловорлд Монголиа”, “Монхорус” ХХК байгууллагуудад талархал гардууллаа. Энэ үеэр “Таван толгой төмөр зам” ХХК-ны Захиргаа, санхүү эрхэлсэн дэд захирал Я.Намсрай тус байгууллагын ажлын байрны шаардлагад нийцсэн, сурлагаараа шалгарсан “Дотоод шаталтын хөдөлгүүр” болон “Машины электрон систем” мэргэжлийн ангийн 5 оюутанд ажлын урилга гардуулан өглөө.
Ажил олгогч байгууллагууд өөрсдийн ажлын байрны танилцуулга хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сонирхож байгаа төгсөгч оюутнуудын хүсэлт, өргөдлийг хүлээж авлаа. МехТС болон ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах санал солилцох уулзалтыг хийж цаашид хэрхэн хамтран ажиллах хүний нөөцөд болон төгсөгчдөд тавигдах шаардлагын талаар мэдээлэл солилцов.
Механик, тээврийн сургууль
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа