Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Дэндэвийн Бадарчид “Монгол Улсын Ардын багш” цол хүртээснийг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэлээ.

Д.Бадарч багшийг их сургуулийн хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулж, сургалтын агуулга, технологи, материаллаг бааз, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн дээд боловсролын сүлжээнд ШУТИС-ийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн чадварлаг менежер гэж олон зуун шавь, хамт олон нь хүндэлдэг.
Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д сүүлийн 15 жилд амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
ЮНЕСКО-д ажиллах хугацаандаа дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдаж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.
Мөн уур амьсгалын асуудал ба ёс зүй чиглэлийн МООС хийх ажлыг удирдсан. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/LEnkhamgalan
ШУТИС-ийн Политехник Коллежийн суралцагчид Япон улсад солилцооны хөтөлбөрөөр үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж байна
Санамж бичигт гарын үсэг зурлаа
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум” YEF 2025 боллоо
“Хятад хэлний уран уншлага” уралдаан
“ШУТИС-ТУР” амжилттай зохион байгуулагдлаа