Уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт (СТХ) төсөл сонгон шалгаруулна

 УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ (СТХ) ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА  

            ШУТИС, “Оюу толгой ХХК”, “Рио Тинто Монгол ХХК” хамтарч “Геотехник, уул уурхайн мэргэжилтний ур чадварыг сайжруулах төсөл”-ийг 2021-2026 оны хооронд хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд уурхайн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтарсан судалгааг хөгжүүлэх зорилгоор УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ (СТХ) төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлж байна.

ЗОРИЛГО:

            Уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд ШУТИС, “Оюу толгой ХХК”, “Рио Тинто Монгол ХХК” хамтарч гүний уурхайд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны ажлыг дэмжин шинэ мэдлэгийг бий болгох зорилготой юм.

СУДАЛГААНЫ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

            Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт төсөл дэвшүүлэх төслийн удирдагч нь ШУТИС-ийн үндсэн орон тооны профессор, багш судлаач байх бөгөөд төслийн багийн гишүүдэд бусад гадаад, дотоодын их дээд сургуулийн багш нар, ахисан түвшний оюутан болон зөвлөх инженер, Оюу Толгой, Рио Тинто Монгол ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хамрагдаж төслийн санал мэдүүлэх боломжтой.

СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ:

  1. Оюу Толгой гүний уурхайн ахлах инженерийн багаас боловсруулсан агуйлан олборлох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдэх тэргүүлэх чиглэлийн судалгаанд хамаарах төсөл;  Үүнд: /2021-2022 он/
  • Геологийн структурын төрлүүдийн орон зайн 3D чиг баримжааг зөв тодорхойлж тэдгээртэй холбоотой гадаргуугийн шинж чанарыг тодорхойлох;
  • Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултанд нөлөөлөх нөлөөг судлах;
  • Чулуулгийн массыг бэхжүүлэхэд давирхайлаг цавуу шахах;
  • Чулуулгийн массыг урьдчилан тохируулах - газар хөдлөлтийн идэвхтэй чулуулаг дахь чулуулгийн массыг стрессээс гаргахын тулд өрөмдлөг, тэсэлгээний техник ашиглах судалгаа;
  1. Улс орны хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Оюу толгой, Рио Тинто Монгол ХХК болон ШУТИС-ийн хөгжилд хувь нэмэр оруулах үр дүн гарахаар төсөл; 
  2. Оюу толгой ХХК, ШУТИС болон гадаад, дотоодын их дээд сургууль, ЭШБ-уудын багш судлаач нарын хамтарсан баг салбар хоорондын интеграцийг бүрдүүлэх, салбар дундын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий төсөл;

СУДАЛГААНЫ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Судалгаагаар шийдвэрлэх асуудлыг маш тодорхой тавьсан, судалгааны ач холбогдлыг тодорхойлсон, тохирох судалгааны арга замыг сонгосон байх;
  • Судалгааны үр дүн нь мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдэх бодит үр нөлөө үзүүлэхүйц судалгааны бүтээл байх;
  • Төсөл хэрэгжүүлснээр патент, ашигтай загвар авах боломжтой байх;
  • Үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглахыг зөвшөөрсөн байх;
  • Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг бүрдүүлсэн байх (ШУТИС-ийн ахисан түвшний сургалтанд суралцаж байгаа /1-2 хүн/ магистрант, докторантыг хамруулах);
  • Төслийн үндэслэл, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, техник технологийн шинжилгээ, санхүүжилтийн зарцуулалт, үр өгөөжийн талаар танилцуулга бүхий төсөл бичсэн байх;
  • Төслөөр хүсэж буй санхүүжилтийн хэмжээ 35.0 сая хүртэлх төгрөг байна.
  • Судалгааны төслийг хэрэгжүүлэх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Харъяалах бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагын гарын үсэг бүхий төслийг дэмжсэн албан бичиг;
  • Судалгааны төсөл боловсруулах, дэвшүүлэх заавар /Хавсралт №1/-ын дагуу бөглөж баталгаажуулсан ТӨСӨЛ;
  • Баталгаажуулсан зардлын задаргааны маягт – Хавсралт №5;
  • Төсөлд оролцож буй судлаачдын СV /A4-ийн нэг нүүрэнд багтсан байх, судлаач тус бүр дээр/;
  • Бүрэлдэхүүн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга /ЭНБД/ -аар Хавсралт №1-ийн 3-р хэсгийг бөглүүлж, гарын үсгээр баталгаажуулан хавсаргах;

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

            Судалгааны баг нь дэвшүүлэх төслийн саналаа бүрдүүлэх материалын хамтаар pdf форматаар, электрон хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг хүртэл research@must.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.  

УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ, ХАВСРАЛТУУД :

СТХ-ийг хэрэгжүүлэх удирдамж, хавсралтуудыг дараах линкээр орж татаж авна уу.  

Уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж

Хавсралт №1 Судалгааны төсөл мэдүүлгийн маягт

Хавсралт №2 Төслийг үнэлэх, сонгон шалгаруулах

Хавсралт №3 Санхүүжүүлсэн төслийн хэрэгжилтийг хянах, төслийн удирдлага

Хавсралт №4 Судалгааны төсөл зарлах, сонгон шалгаруулах үйл явц

Хавсралт №5 Зардлын задаргааны маягт

Хавсралт №6 Англи хэл дээрх төслийн маягт 

ХОЛБОО БАРИХ:

            Эрдэм шинжилгээ, инновацын газар (ЭШИГ) утасны дугаар: 976-11-318153, дотуур утас: 1030

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ГАЗАР

---о0о---