2004-2020 онуудад Боловсролын зээлийн сангийн “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, дипломоо БЗС-д хураалгасан иргэдийн зээлийг тус Сан банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн тул дипломыг нь барьцаанаас чөлөөлөн, их сургуулиудад хүлээлгэн өгсөн билээ.
ШУТИС-ийг төгсөгчдийн 2500 ширхэг дипломыг бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн Сургалтын албаны ажилтнууд төгсөгчдөд хүлээлгэн өгнө.
Татан буугдсан Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн дипломыг ШУТИС-ийн архивт хүлээлгэн өгнө.
Татан буугдсан Компьютерийн техник, менежментийн сургууль (КТМС)-ийг Компьютерийн ухааны мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-ийн Сургалтын алба, КТМС-ийг менежмент мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Менежментийн сургууль (МС)-ийн Сургалтын алба, Нийгмийн технологийн (хуучин нэрээр) сургуулийн төгсөгчдийн дипломыг Нийгэм, хүмүүнлэгийн сургууль (НХС)-ийн Сургалтын албанд тус тус хүлээлгэн өгсөн болно. Ажлын өдрүүдэд ирж, холбогдох бичиг баримттаа үзүүлэн дипломоо авна уу.
Тайлбар:
Хөдөлмөрийн хуулийн дагуу Сургалтын албаны ажилтан ээлжийн амралттай байх (7 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрүүд) хугацаанд төгсөгчдөд диплом олгохгүй болохыг анхаарна уу.
Оюутны үйлчилгээний алба
2025.06.18
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга
Докторын зэрэг хамгаална
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв