ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ЦАЙНЫ ГАЗРУУДЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо: 2025.05.30
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хичээлийн байруудын цайны газрыг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 07-р сарын 01 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2025 оны 07-р сарын 01 - ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ |
Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Улаанбаатар хотод 1мкв-10,000.00 / арван мянган/ төгрөг, аймгийн төвд 1мкв- 6,000.00 / зургаан мянган/ төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллаагаа явуулах тусгай зөвшөөрөл шаардана |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 49, 51 тоот тогтоолын дагуу зохион байгуулна |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС.МХТС болон Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99727180 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр.
ШУТИС-ийн ЗАХИРГАА, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга
Докторын зэрэг хамгаална