Бид төгсөх курсийн оюутнууддаа “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалтаа амжилттай зохион байгуулж дууссан. Сургалтад бүрэн хамрагдсан оюутнууддаа БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ зохион байгуулна.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн нийт төгсөгч оюутнуудад зориулан ажил олгогчид “ЗӨВХӨН ТӨГСӨХ ОЮУТАН ТАНД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРҮҮД”-ээ танилцуулж танд ажилд орох болон бусад боломжуудын талаарх мэдээлэл, бүртгэл, үйл ажиллагааны танилцуулгаа нээлттэй хүргэхээр хүрэлцэн ирж ажиллана.
Иймд төгсөх оюутнууд та бүхэн 2023 оны 05 дугаар сарын 10-ны 11:00-14:00 цагт хичээлийн I байрны “Хурлын танхим”-ын үүдний талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.
Та өөрийн сурсан зүйлээрээ бусдаас ялгарах боломж, цаг хугацаа таны хаалгыг тогшиж байна.
Та яараарай.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал 2026
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!
SMC internship дадлагын хөтөлбөрийн танилцуулга
"Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" аян
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв