Бид төгсөх курсийн оюутнууддаа “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалтаа амжилттай зохион байгуулж дууссан. Сургалтад бүрэн хамрагдсан оюутнууддаа БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ зохион байгуулна.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн нийт төгсөгч оюутнуудад зориулан ажил олгогчид “ЗӨВХӨН ТӨГСӨХ ОЮУТАН ТАНД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРҮҮД”-ээ танилцуулж танд ажилд орох болон бусад боломжуудын талаарх мэдээлэл, бүртгэл, үйл ажиллагааны танилцуулгаа нээлттэй хүргэхээр хүрэлцэн ирж ажиллана.
Иймд төгсөх оюутнууд та бүхэн 2023 оны 05 дугаар сарын 10-ны 11:00-14:00 цагт хичээлийн I байрны “Хурлын танхим”-ын үүдний талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.
Та өөрийн сурсан зүйлээрээ бусдаас ялгарах боломж, цаг хугацаа таны хаалгыг тогшиж байна.
Та яараарай.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2025" зохион байгуулагдана.
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
“MUST Start-Up-2025” уралдааны бүртгэл 5 дугаар сарын 4-ний өдөр дуусна
Шилдэг цахим хичээл, контент шалгаруулах олон улсын уралдаанд оролцохыг урьж байна
"Эрдмийн чуулган-2025" профессор, багш, судлаачдын ЭШ-ний хурлын урилга, хөтөлбөр