ШУТИС, Японы улсын Нагояагийн их сургуультай хамтарсан Хээрийн судалгааны төв Электрон микроскоптой хосолсон энергийн дисперсийн рентген флуоресценц (Scanning electron microscopy with energy dispersive spectroscopy TM-1000) нэртэй дэвшилтэт технологийн шинжилгээний төхөөрөмжөөр хими, физик, чулуу, хөрс, барилгын материал, геологи, биологи, палеонтологи, археологи, анагаах, амьтан, ургамал, хүнс, шавж, тоосонцор гэх мэт бүх төрлийн дээжийн шинжилгээ судалгааны ажлыг хийж байна.
Цайр 150 дахин өсгөсөн Цайр 1000 дахин өсгөсөн
Энэхүү багаж нь бүх төрлийн дээжид өндөр өсгөлттэй бүтцийн зураг авахаас гадна давхар элементийн шинжилгээ хийдгээрээ бусад шинжилгээний багажуудаас онцлогтой. Монгол Улсын хэмжээнд ганцхан ширхэг байгаа энэхүү дэвшилтэт технологийн шинжилгээний төхөөрөмжийг өөрсдийн судалгаа шинжилгээний ажил, төсөл, бизнес мөн реклам сурталчилгаанд ашиглах бүрэн боломжтой. ШУТИС, Японы улсын Нагояагийн их сургуультай хамтарсан Хээрийн судалгааны төвд 10 жилийн хугацаанд нийт 30 мянган ширхэг дээжийн шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус төвд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Оточ маарамба их сургууль, Улаанбаатар их сургууль, Этүгэн их сургууль зэрэг 10 гаруй их сургууль, Соёлын өвийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэн, ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Ботаникийн̆ Хүрээлэнгийн Ургамлын аймаг, Ургамлын ангилал зүйн салбар, Биологийн хүрээлэн, түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хими химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутан, судлаачид хамтран ажиллаж тэдний судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Амны хаалт буюу маск нь дээр шүүгдсэн зүйлс
Хаягдал CD-ээс ялгаж авсан мөнгөний зураг, хүний үс
ШУТИС, Япон улсын Нагояа их сургуулийн хамтарсан Хээрийн судалгааны төв
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 8-р хороо, ШУТИС Т-байр 303 тоот
Утас: 80206161
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа
Хангыль үсгийн баяр 20 дахь жилдээ зохион байгуулагдав
ШУТИС-ийн харьяа хүрээлэнгүүд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн Монголын түүхийн хичээл дээр Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Хар тамхитай тэмцэх газар хамтран урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгууллаа
“Элсэгчдийн аварга” шалгаруулах “Волейбол” “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн боллоо