ШУТИС - БНАСАУ-ын Ким Чек технологийн их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн 7 хоногт НХС-ийн ахлах багш Д.Сэрдарам БНАСАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны Академийн урилгаар Пхеньян хотод семинарт оролцохдоо ШУТИС-ийн ректор Т.Намнангийн Ким Чек технологийн их сургуулийн захирал Пак Жи Минд бичсэн захидал, урилгыг Нийгмийн шинжлэх ухааны Академийн хэлтсийн дарга Хун Чол Минд гардуулж өглөө. Энэ Академи нь солонгосын их дээд сургуулиудад нийгмийн ухаан, түүх, хүмүүнлэгийн хичээлийн агуулга, хөтөлбөрийг удирдлагаар хангадаг бөгөөд Ким Чек технологийн их сургуулийг ШУТИС-тай хамтын ажиллагаатай болоход хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн ШУТИС-ийн ректорын захидал урилгыг БНАСАУ-д Монгол улсаас суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх, элчин сайдын үүргийг түр хамаарагч Б.Содбилэг давхар хүлээн авч ГХЯ-нд албан бичиг нотын хамт гардуулж өгөхөө мэдэгдсэн байна. Ким Чек технологийн их сургууль нь 1948 онд байгуулагдсан БНАСАУ-ын ууган их сургуулиудын нэг бөгөөд техник технологи, барилга, уул уурхай, хүнд, хөнгөн аж үйлдвэрийн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль юм.


Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.