Япон хэлний 13 дах удаагийн өдөрлөг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургууль, Механик Тээврийн Сургуульд уламжлал болгон зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийг нээж Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа үг хэлэв. Уг өдөрлөгт япон хэлний 3-р дамжааны оюутнууд “Токио бон” бүжиг бүжиглэн мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү өдөрлөгийг япон хэл сурч буй болон япон хэл сонирхож байгаа оюутан залууст японы соёл, урлагийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх улмаар суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, оюутнуудын харилцааг хөгжүүлэх, оюутнуудын бие даах идэвхийг өргөжүүлэх, мэргэжил сурталчлах зорилгоор зохион байгуулдаг.
Өдөрлөг нь уран бичлэг, манга, юката өмсгөл, цаасан нугалбар, тоглоомын гэсэн соёлын булангаас бүрдсэн. Дээрх булангуудыг үзэж сонирхсон оюутан залуусын дунд танин мэдэхүйн “АХА“тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийг ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн япон хэлний ангийн 2,3-р дамжааны оюутнууд ерөнхийд нь зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Гадаад Хэлний Сургууль, Механик Тээврийн Сургуулийн багш, ажилчид, мөн нийт оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Гадаад Хэлний Сургууль Ази судлалын тэнхим /Япон хэл/
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг
Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов