ГХС-ийн ХХШСалбараас 2019.10.01–11.01-ний хооронд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд олон ажлыг зохион байгуулав. Үүнд:
1. УрФУ-тай хамтарсан их, дээд сургуулийн орос хэлний багш нарын “Основы технологии преподавания русского как иностранного” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулав.
2. ОХУ-д суралцах сонирхолтой оюутан залуучуудад зориулсан 90 цагийн курс зохион байгуулав.

3. Орос-Англи хэлний “Звёздочка” клубийн 2019-2020 оны үйл ажиллагааны нээлт боллоо.
4. “80-летие исторических событий на Халхин-Голе”-ын хүрээнд В.В.Жуковын болон Монгол цэргийн музейг ГХС-ийн оюутнууд үзэж сонирхов.

5. Ахлах багш М.Байгаль С.Маршакийн “Кошкин дом” үлгэрээр нээлттэй хичээл заасан.
6. Ахлах багш Б.Оюун “Бидний мэдэх орос дуу”, “Оросын зохиол, бүтээлийг орчуулсан монголын орчуулагчид”, “Халхын голын 80 жилд” сэдэвт ханын самбар гаргалаа.

7. “40-летие Московской олимпиады-80” сэдэвт оюутны постер илтгэлийн уралдаанд нийт 27 баг оролцож, орос, англи, герман, хятад, япон, солонгос хэлээр илтгэл тавьснаас:
1-р байр Б.Баттулга /ГУУС, орос хэлээр/
2-р байр З.Зулцэцэг, М.Сувд /ХШУС, герман хэлээр/
3-р байр Ш.Сарнай, О.Хувьтөгөлдөр /ГХС, англи хэлээр/
4-р байр Б.Буянжаргал, И.Одсүрэн /ГХС, солонгос хэлээр /
5-р байр Г.Галбадрах /БАС, англи хэлээр / нар шалгарав.

8. Оюутны дунд зохион байгуулсан “Оросын алдартай уран барилга, хөшөө” сэдэвт макетын уралдаанд 13 баг оролцсоноос:
1-р байр Т. Отгонбаатар ахлагчтай баг /БАС-ХАС-4, “Владивостокийн вокзал” сэдвээр/
2-р байр Сумъяабазар ахлагчтай баг /БАС-ХАС-3, “Гэгээн Софийн сүм” сэдвээр/
3-р байр Г.Нэмэхбаяр /МТС, “Авралын Христийн сүм”сэдвээр/
4-р байр Г.Моломжамц ахлагчтай баг /ЭХИС-ДЦС-3, “Москвагийн их сургууль” сэдвээр/
5-р байр Д.Бүрэнжаргал ахлагчтай баг /ХШУС-ГГУС, “Авралын Христийн сүм”сэдвээр/ нар шалгарсан.
9. Шинжлэх ухаан, техник технологийн орос хэлний “АХА” тэмцээнд нийт 41 оюутан оролцож,
ЭХС-ийн оюутан Д.Маргад 1-р байр, МХТС-ийн оюутан Б.Тэмүүлэн 2-р байрт тус тус шалгарлаа.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
“SMC Internship Program-2026” танилцуулга боллоо
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ