ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын зөвлөх профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар багшийн туурвисан “Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч” номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа ШУТИС-ийн 604 тоот номын санд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж өндөрлөв. Номын баярын үйл ажиллагааг албан ёсоор БуХС-ийн захирал А.Энхбат нээн үг хэлж арга хэмжээг хөтлөн явууллаа. ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат номын зохиогч академич Ж.Болдбаатар болон Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай нарт хандан талархлын үг хэлэн баяр хүргэлээ. Академич Ж.Болдбаатар багшид хүндэтгэл үзүүлэн ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн “Захирлын нэрэмжит шагнал”-аар шагнав.
Номын баярт Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай гэргийн хамт, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, академич Н.Бэгз, Шихихутаг их сургуулийн захирал Д.Оюунцэцэг, Олон улсын Улаанбаатар их сургуулийн захирал Чой Ги Хо, Түүхийн архивын захирал Т.Сайнжаргал, Төрийн соёрхолт сэтгүүлч Б.Цэнддоо, профессор Д.Цахилгаан, профессор Г.Цэрэнханд, профессор Ц.Гомбосүрэн, профессор Ц.Шагдарсүрэн, профессор Г.Батхүрэл, профессор Б.Пунсалдулам, профессор Ц.Гантулга, профессор Б.Дамдинсүрэн, профессор Ш.Лувсандорж, профессор Б.Долгор, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал, БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр нарын олон нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд оролцлоо.
Номын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон нийт хүндэт зочиддоо талархал илэрхийлье.
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал ICDBE 2026 амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа