ШУТИС Коосэн технологийн коллежийн анхны төгсөлт боллоо

2013 оны 12 сард ШУТИС-КТК-ийн захирал асан А.Ганбаяр, Монгол коосэн технологийн коллежийн захирал М.Сэргэлэн, Шинэ монгол коосэн технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал нарын санаачлагаар, БСШУСЯ-ны сайд асан Л.Гантөмөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж 5 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр ийнхүү анхны төгсөгчдөө бэлтгэн гаргаж байна.

Төгсөлтийн ёслолын ажиллагаа 06 дугаар сарын 17-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

 

ШУТИС-Коосэн технологийн коллежийг Япон хэлний багш Б.Энхчимэгтэй “Зам барилгын инженер-V” ангийн 12 суралцагч, цахилгаан электроникийн багш Б.Болдмаатай “Цахилгаан электроникийн инженер-V” ангийн 12 суралцагч, нийт 2 мэргэжлээр 24 суралцагч дипломоо гардан авлаа.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Япон улсаас монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Такаока Магато, БСШУСЯ-ны дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Тамигүчи Исао, Сасэбо технологийн коллежийн захирал Хигашида Кэнжи, Нагаока технологийн коллежийн захирал Такэшигэ Мотомү, Сэндай технологийн коллежийн захирал Фүкүмүра Хироши, Жайка монгол дах төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, японы үндэсний технологийн хүрээлэнгийн монгол дах төлөөлөгчийн газрын дарга Ёшино Маганобү, Томокомай технологийн коллежийн дэд захирал Фүрүсаки Цүёши, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд зэрэг зочид, төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирэв.

 

Нээлтийн ажиллагаа Монгол улсын төрийн дуулал, Япон улсын төрийн дуулал эгшиглэн, Монгол коосэн технологийн коллежийн суралцагч морин хуураар жавар үргээн хөгжимдсөнөөр эхлэв.

Ингээд ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Ж.Арслан нийт төгсөгчдөдөө хандан баярын мэндчилгээ хүргэв. Үүний дараагаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид мөн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Суралцах хугацаандаа аливаа уралдаан тэмцээнд сургуулиа төлөөлөн идэвхтэй оролцон амжилт гаргасан суралцагчдад япон улсын Шинагава дүүргийн нэрэмжит медал, өргөмжлөл гардуулав.

 

          “Зам барилын инженер-V” Н.Мөнхбаатар                     “Цахилгааны электроникийн инженер-V” Н.Базаррагчаа

      Төгсөгчдөд ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Ж.Арслан диплом болон ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах эрхийн бичиг гардуулан өгч дурсгалын зураг татуулснаар ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЖ, СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ.