ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхим “English Summer Camp 2019” олон улсын оюутны англи хэлний зуны сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 23-аас 7 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд ШУТИС-д инженерийн мэргэжлээр сурч буй англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 10 оюутан, БНСУ-ын Гённамын ШУТИС-ийн инженерийн ангийн 10 оюутан, АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Аксес хөтөлбөрийн 24 сурагч, 2 Америк багш, 2 Монгол багш, 2 Солонгос багш нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй.


Зуны сургалтын зорилго оюутнуудын англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, оюутанд мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг эзэмшүүлж Монгол, Америк, Солонгос гурван орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол улсын ШУТИС болон БНСУ-ын Гённамын ШУТИС хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хөгжүүлэх зорилготой.


Сургалтын үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг 9:00-12:00 хүртэл инженерийн сэдвүүдээр танхимын сургалтын хэлбэрээр, хоёрдугаар хэсэг 14:00-17:00 хүртэл танхимын бус сургалтын хэлбэрээр явагдана. Энэ хэсэгт Монгол орны түүх соёл, уламжлал, байгаль орчинтой танилцах аялалууд хамарна.

Жич: Профессор, багш та бүхэн ШУТИС-ийн номын сангийн 603 тоот өрөөнд 09:00-12:00 цагийн хооронд танхимын сургалтын үйл явцтай биечлэн ирж танилцаж болно.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын “SHIFT-MUST 2025” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав
БНЧУ-ын Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэг дор тус улсын тэргүүлэх их сургуулиудтай хэлний боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн ухааны чиглэлээр хамтран ажиллана
Хоол зүй, шим судлалын мэргэжлийн оюутнууд олон улсын сургалтад оролцлоо
Монголын геологи-86, эх орондоо геологийн мэргэжилтэн эхэлсний 65 жилийн ойн арга хэмжээнд зориулсан ажлууд “Цэцээ гүн” явган аяллаар өндөрлөв