Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

    • Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч
    • Менежмент, стратегийн тэнхимийн эрхлэгч
    • Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 415 тоот өрөөнд (Менежментийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 11 70160608 (Ажлын цагаар)

“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.

https://sm.must.edu.mn/mn/news/66

МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА