2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
-
- Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч
- Менежмент, стратегийн тэнхимийн эрхлэгч
- Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 415 тоот өрөөнд (Менежментийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 70160608 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Менежментийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
https://sm.must.edu.mn/mn/news/66
МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА