Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

      1. Математикийн тэнхимийн эрхлэгч
      2. Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
      3. Физикийн тэнхимийн эрхлэгч
      4. Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 410 тоот өрөөнд (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл

Холбоо барих утас: 11-322283-2301 (Ажлын цагаар)

https://sas.must.edu.mn/mn/news/1263

 

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА