2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
-
-
- Математикийн тэнхимийн эрхлэгч
- Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Физикийн тэнхимийн эрхлэгч
- Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч
-
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 410 тоот өрөөнд (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл
Холбоо барих утас: 11-322283-2301 (Ажлын цагаар)
https://sas.must.edu.mn/mn/news/1263
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА