2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
-
-
- Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Технологийн тэнхимийн эрхлэгч
- Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч
- Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч
-
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ДаТС-ийн хичээлийн 1-р байрны 209 тоот өрөөнд (Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа:
2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 70374455 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА