Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

      1. Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч 
      2. Технологийн тэнхимийн эрхлэгч
      3. Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч
      4. Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ДаТС-ийн хичээлийн 1-р байрны 209 тоот өрөөнд (Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа:

2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 70374455 (Ажлын цагаар)

“ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.

http://stda.edu.mn/?p=31180

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА