2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
- Холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Электроникийн тэнхимийн эрхлэгч
- Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч
- Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч
- Кибер аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 6 дугаар байрны 104 тоот өрөөнд (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 70151333 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.