Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
  2. Электроникийн тэнхимийн эрхлэгч
  3. Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч 
  4. Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч
  5. Кибер аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 6 дугаар байрны 104 тоот өрөөнд (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 70151333 (Ажлын цагаар)

“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.

https://sict.edu.mn/r/198/21