Ажлын байрны нэр: Сургалтын мастер
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн геотехник мэргэжилтэй, магистр зэрэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерын болон лабораторийн туршилт хийх чадвартай
- Аюулгүй ажиллагааны арга, технологи эзэмшсэн
- Өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч идэвх санаачилгатай
- Харилцааны соёл, хувийн зохион байгуулалттай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 324600, 341913