ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 01 дүгээр сарын 28                              № 04                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж 1143 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. Сургалтын хөтөлбөрт мэргэжлийн чиглэл нэмэх болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн бакалаврын зарим хөтөлбөрт мэргэжлийн чиглэл нэмэх саналыг дэмжиж, уг асуудлыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн тогтов. 

2. Бакалаврын зарим хөтөлбөрт мэргэжлийн чиглэл нэмэх тухай асуудлыг хамтран бэлтгэж, боловсронгуй болгон ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг), Геологи, уул уурхайн сургуулийн захирал (К.Хавалболот), ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал (Д.Зоригтхүү) нарт үүрэг болгов. 

3. Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа шинээр байгуулах сургуульд бакалаврын 5 хөтөлбөр, мэргэжлээр сургалт эрхлэх тухай асуудлыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтов. 

4. Багш, ажилтнуудын цалин нэмэх саналыг дэмжиж, цалинг хэдэн хувиар хэзээнээс нэмэх талаар тооцоо, судалгааг санхүүгийн бодит байдалд тулгуурлан хийж, хамтын гэрээний ажлын хэсгээр хэлэлцэж, ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хуралд санал оруулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Д.Мягмарсүрэн), Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга (С.Дэлгэрмаа) нарт хариуцуулахаар тогтов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР