Химийн инженер, технологич мэргэжлээр “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох, сунгах 4 дахь удаагийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг УУХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулав.
Төгсөгчдөд мэргэшсэн химич болон мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга, энгэрийн тэмдгийг ХШУС-ийн ХИС-ын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Хандмаа, дэд профессор А.Сарнай, Монголын химич, химийн инженер технологичдын холбооны тэргүүн Р.Оюунбат нар 2022 оны 01 сарын 13-ны өдөр гардуулав.

Энэхүү сургалтад ШУТИС, МУИС, Геологийн Төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, ШУА, ХХТХ, Уул уурхайн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Зам тээврийн хөгжлийн төв, “Ханлаб”, “Ачит-Ихт”, “Х- Пауэр бласт", Монгол алт" ХХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг байгууллагуудаас нийт 33 хүн хамрагдан 12 мэргэшсэн химич, 21 мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга тэмдгийг гардан авлаа.
Сургалтад хамрагдсан нийт мэргэшсэн химич болон инженерүүддээ цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсэхийн ялдамд Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, ихийг хийж бүтээнэ гэдэгт гүнээ найдаж байна.
“Бие хүний эрчим ба түүний хөгжил” сургалт зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн төлөөлөгчид ERASMUS+ “MONT-AE” төсөл эхлүүлэх уулзалтад оролцлоо
ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчныг байгуулж дууслаа
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Багш, ажилчдын спортын 28 дахь удаагийн тэмцээнд Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллежийн хамтарсан баг шилжин явах цомын эзэн боллоо