ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 12 дугаар сарын 21                          № 28                        Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1003 цагт эхэлж, 1430 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Дэлгэрмаа, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар. 

Хэлэлцэх асуудал:

1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт:

  • “ШУТИС-ийн барааны тэмдэгт ашиглах журам”-ын төсөл

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      ТДТ-ийн захирал Т.Ганбаатар 

  • “Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам”-ын төсөл

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

2. Гадаад оюутанд зориулсан "Монгол хэлний хөтөлбөр"-ийн хэрэгжилт, төлөвлөгөө

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

      ГХС-ийн захирал Ц.Энхбаатар 

3. "Эрдэс боловсруулалтын техник-технологийн судалгааны төв" байгуулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

       ГУУС-ийн захирал Л.Пүрэв 

4. "Технологийн эрдэс судлал, инновацийн төв" байгуулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      ГУУС-ийн захирал Л.Пүрэв 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн барааны тэмдэгт ашиглах тухай журам”-ын төсөлд зохих өөрчлөлт, найруулга хийж батлуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан)-д үүрэг болгов. Журмыг 2022 оноос мөрдөхөөр тогтов. 

2. “Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам”-ын төслийг хойшлуулахаар тогтов.

3. Гадаад оюутанд зориулсан “Монгол хэлний” бэлтгэл, анхан, дунд, гүнзгий шатны сургалтын хөтөлбөр батлуулах саналыг дэмжиж, их сургуулийнхаа багш, ажилтан, оюутнуудын монгол хэл, монгол бичгийн чадавхыг бэхжүүлэхэд зориулсан зарим нэг модуль байж болох талаар чиглэл өгч, “Монгол хэлний хөтөлбөр”-ийг боловсронгуй болгож, шат дараатай хэлэлцүүлэн батлуулахыг Гадаад хэлний сургуулийн захирал (Ц.Энхбаатар)-д хариуцуулав. 

4. "Эрдэс боловсруулалтын техник-технологийн судалгааны төв", “Технологийн эрдэс судлал, инновацийн төв" байгуулах тухай асуудлыг дэмжиж, тус төвүүдийн дүрмийг “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулан, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Геологи, уул уурхай сургуулийн захирал (Л.Пүрэв) нарт үүрэг болгов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР