КОЙКА–003 ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  УРИЛГА

Огноо : 2021-11-22         

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэхэд төслийн дугаар: КОЙКА–003/2019 гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул [Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС Хичээлийн 6 дугаар байрны

  • Дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн ажил,
  • Холбоо дохиоллын ажил ] гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
  1. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-д бараа, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тодорхойлсон журам, хосолмол үнэлгээний аргад үндэслэн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийг  сонгоно
  2. Төсөлд оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь 100’000’000 / нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 20%-иас багагүй байна.
  • Туршлага, ижил төстэй ажлын гүйцэтгэл: Сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь  санал болгож буй үнийн дүнтэй засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ.

  • БА-6.4  Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол,  интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • БА-3.5  Цахилгаан дамжуулах шугам сүлжээ,  дэд станц,  түүний тоног төхөөрөмжийн угсралт
  1. Энэхүү төсөл сонгон шалгаруулалтад оролцогч  нь шаардлагатай бичиг баримтыг Голомт  банкны ШУТИС-КОЙКА ТӨСӨЛ нэрийн 8115102567 тоот дансанд  200,000 /Хоёр зуун мянган / төгрөг тушаасан баримт,ТСШ нд оролцох албан хүсэлтийн хамтаар ШУТИС Хичээлийн I байр  207 тоот өрөөнөөс  худалдан авч, материалаа  2021 оны  11  дүгээр сарын 30  өдрийн 12 цаг 30 минутад нээлт хийх тул 12 цаг 00 минутаас  өмнө битүүмжилж ирүүлнэ үү.

СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34

 ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

 Мэргэжилтэн Д.Долгоржав

утас:88116441