КОЙКА-004 ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  УРИЛГА

Огноо: 2021.11.22

  1. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд дараах тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох, гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Баянзүрх дүүрэг, 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн Хичээлийн 6 дугаар байранд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
  2. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаас хэрэгжүүлж буй "ШУТИС, МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-д бараа, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тодорхойлсон журам, [үнэлгээний арга] аргад үндэслэн бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгоно.
  3. Төсөлд оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь 200 саяас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
  • Туршлага, ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлага: (Дизель генератор, Cooling System / Хөргөлтийн систем, UPS System / Үл тасалдах тэжээлийн эх үүсвэрийн систем): Сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлсэн байх.
  1. Энэхүү төсөл сонгон шалгаруулалтад шаардлагатай бичиг баримтыг Голомт банкны ШУТИС-КОЙКА ТӨСӨЛ 8115102567 тоот дансанд (Койка-004/2019 гүйлгээний утга)  100,000 төгрөг тушаасан баримт болон төсөл сонгон шалгаруулалтанд оролцох албан хүсэлтийн хамтаар ШУТИС Хичээлийн I байр 207-2 тоот өрөөнөөс худалдан авч болно. Оролцогч нь 2021 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 11:00-аас нээлт хийх тул 10:30 цагаас өмнө битүүмжилж ирүүлнэ үү.

СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34

 ШУТИС-ийн хичээлийн I байр 207-2 тоот

 Мэргэжилтэн Д.Отгонбаяр

утас:94449006